УУЛЫН БАЯЖУУЛАХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН 49 ХУВЬ


Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.

1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.


БОР-ӨНДӨРИЙН УУЛЫН БАЙЖУУЛАХ ҮЙЛДВЭР БУЮУ “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН 49 ХУВЬ

Монголросцветмет ХХК- нь монгол улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх зэргийн компани бөгөөд дэлхийн түвшинд БНХАУ, Мексик, ӨАБНУ зэрэг орнуудын дараагаар 4-р байранд явдаг. Бид хүчлийн болон металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэдэг. Компани нь үйлдвэрлэл, техникийн өндөр хүчин чадалтай бөгөөд энэ нь компанийн ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл болдог.

Мөн түүнчлэн компани алт олборлохын зэрэгцээ төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Монголросцветмет ХХК нь геологи хайгуулын ажлыг амжилттай явуулсны үр дүнд монгол улсын нутаг дэвсгэр дээр хайгуул болон ашиглалт явуулах 36 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Хөрөнгө оруулалт;
  • Уул уурхайн чиглэлээр хайгуул, олборлолт, борлуулалт;
  • Боловсруулах үйлдвэр;
  • Технологи хөгжүүлэлт;
  • Тээвэр, ложистик;