Ирээдүйн төлөө


Аливаа спортод гаргах амжилтын цаана ямагт санхүүгийн дэмжлэг хамт явдаг билээ. Орхон аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих эцэг эхийн холбооны харъяа залуус "Зүүн
Азийн сагсан бөмбөгийн наадам"-д оролцохоор өнөөдөр (2017/11/4-ний өдөр) БНХАУ-ыг  зорилоо. Наадамд оролцох зардалд Монголын зэс корпорацийн зүгээс дэмжлэг үзүүлсэн бөгөөд баг тамирчиддаа амжилт хүсэн Чингис хаан ОУНБ-аас үдэж өглөө. Энэ үеэр Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Эх орны маань ирээдүй болсон залуус маань өөрсдийн урам зориг авъяас билгээ олон улсын түвшинд сорьж байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг. Бид үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа олон олон хөтөлбөр ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Цаашид ч нийгмийн хариуцлагаа компанийн хүлээсэн үүрэг гэсэн хандлагаар бус чин сэтгэлийн дэм болгон та бүхнийг дэмжин ажиллахаа амлаж байна. Тамирчиддаа амжилт хүсье" гэсэн юм

Монголыг Монголчууд Хөгжүүлнэ


 


title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо