Эрдэнэтэд задалсан “бэлэг”

Монгол зэс корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотод "ГЭРЭЛТ ГУДАМЖ" төслийг хэрэгжүүлж, энэ шинэ жилийн өмнө албан ёсоор нээх гэж байна. Энэ нь Эрдэнэт хотын 40 жилийн хугацаанд хувийн хэвшлийн санаачлагаар хийгдэж байгаа анхны нийгэмд чиглэсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Мөн Шинэ жилийн баярыг угтан 2016 оноос уламжлал болгон зохион байгуулж буй Сүлд модны гэрэл асаах ёслолын арга хэмжээг энэ жил дахин зохион байгуулна. 12-р сарын 9-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Төв захиргааны байрны урд талбайд зохион байгуулагдах эдгээр арга хэмжээнд Эрдэнэтчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мөн Эрдэнэт хотын 2,000 хүүхдэд гарын бэлэг гардуулах юм. Монгол зэс корпораци "Эрдэнэтийн ирээдүй 5 зорилт"-ынхоо хүрээнд цаашид нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд чиглэсэн бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо