“Монголын зэс” корпорацийн Ахлах зөвлөх Ч.Хурц Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” боллоо

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Геологи, Уул уурхайн сайд асан Ч.Хурцыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд одон медалиар шагналаа.

МУ-н Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Геологи-Минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, шинэ Үндсэн хуулийг батлалцан, эх орныхоо баялгийг зөв хариуцлагатайгаар олборлох, баялгийн шударга хуваарилалт хийлгэхийн төлөөх иргэдийн тэмцлийг олон жил манлайлсан нөр их зүтгэл, эх оронч сэтгэлийг тань үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байна” хэмээсэн юм.

 Ч.Хурц нь 2017 оноос эхлэн Монголын зэс Корпорацийн Ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.

title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо